mn

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Монголын Гаалийн Зөвлөх, ЗуучлагчдынХолбоо

Mongolian Customs Consultants Brokers Assocation

МГЗЗ холбоо нь Олон Улсын Гаалийн Зуучлагчдын  Холбооны жинхэнэ гишүүн болж, Дэлхийд данстай, үндэснийхээ хэмжээнд тэргүүлэгч томоохон төрийн бус байгууллага болсон нь энэхүү салбарын нийт хамт олны хичээл, зүтгэлийн үр дүн, хамтын бүтээл юм. Дэлхийн олон улс оронд  Гаалийн зуучлагчдын нэгдсэн холбоо хэмээх нэр хүндтэй мэргэжлийн байгууллагууд үүсэн хөгжиж, тухайн улс орныхоо гааль, гаалийн зуучлалын салбарыг олон улсад төлөөлөх, нүүр царай нь болсоор ирсэн түүхтэй. Иймээс энэ байгууллагын идэвхитэй гишүүн гэдгээрээ бид ямагт бахархаж явна. Холбоо түүний гишүүдийн үндсэн зорилго бол Олон улсын стандартад нийцсэн гаалийн зуучлалын цогц үйлчилгээний тогтолцоог төлөвшүүлэх, энэ салбарт хөгжлөөрөө Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах уриан дор нэгдэн ажилладаг.
Монголын Гаалийн зуучлал, гаалийн зөвлөх үйлчилгээний эрх зүйн орчинг боловсронгуй болгох, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, чадавхи, нийгмийн болон үйлчлүүлэгчидийнхээ өмнө хүлээх хариуцлагыг эрс дээшлүүлэх шаардлага бидний өмнө нэн тулгамдсан асуудлын нэг болж байна. Олон улсын гаалийн зуучлалын холбоотой хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр Гаалийн Ерөнхий Газартай хамтран гаалийн зуучлагч байгууллага, гадаад худалдаанд оролцогч нарыг гаалийн хууль тогтоомжийг зөрчих эрсдэлээс хамгаалах зорилгоор  гаалийн зуучлагч байгууллагын дотоод хяналтын программ хангамж, Стандарт Хэмжил Зүйн газартай хамтран Олон улсын гаалийн зуучлалын үйлчилгээний стандартыг орчуулж үндэсний стандарт MNS-ыг боловсруулах ажлуудыгамжилттай хэрэгжүүлж байна. Дэлхийн Гаалийн байгууллагаас гаргасан 2017 оны гаалийн зуучлалын үйл ажиллагааны зөвлөгөө удирдамжын дагуу AEO буюу Эдийн засгийн итгэмлэгдсэн операторхөтөлбөрийгМонгол улсад нэвтрүүлэхэд  гаалийн байгууллагын шадар туслагч болж ажиллах үүрэг хүлээж шаардлагын дагуу Канад улс дахь Олон улсын гаалийн зуучлалын нэгдсэн холбоонд ажлын айлчлал хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эрхэм зорилгодоо хүрэхийн төлөө оюун ухаан, эвнэгдэл, мэдлэг мэргэжлээ нэгтгэн ажиллацгаая.

Хүндэтгэсэн холбооны ерөнхийлөгч   Ж.Батцэцэг