mn

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг татвар төлөгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ. Энэ хуулиар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулсан тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц. Буцаан олгох заалтыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн баталлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын чанар , цар хүрээг нэмэгдүүлэх, мод модон бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах замаар ойн нөөцийн зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийг сайжруулан, улс орны ойн санг нэмэгдүүлэхэд бодитой үр дүн гарах болно.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс

Сэтгэгдэл үлдээх