mn

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр баталлаа.
Төрөөс ойн талаар баримтлах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах зорилгоор ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны 12 дугаар сарын 31-нийг өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр боллоо.
Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Сэтгэгдэл үлдээх