mn

ITF /тээврийн бүх горимыг хамарсан Дэлхийн байгууллага/ OECD /Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага/-тай хамтран Казакстан,Киргизстан,Монгол,Тажикстан,Узбекстан хоорондын худалдааг сайжруулах төсөл-д гол хүчин зүйл болох тээврийн холбоос, гаалийн бүрдүүлэлтийн талаархи эхний судалгааны урьдчилсан үр дүнгийн танилцуулгыг Алмата хотын Rixos зочид буудалд хийлээ. Хуралд 5 орны зам тээврийн яамны сайд, гадаад харилцааны яамны орлогч дарга, гаалийн зуучлал болон тээврийн холбоод оролцлоо. Манай холбоо төслийн хүрээнд нийт 5 орны 7 боомтын үйл ажиллагаа, гаалийн зуучлал, худалдааны гол саад бэрхшээл зэргийг 3 төрлийн тээврийн хэрэгсэлээр 15,450км замыг туулж судаллаа. Судалгааны талаархи илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах бидний ажилтай холбоотой санал, зөвлөмжийг бид хүлээн авахад таатай байна. И-майл: battsetseg.j@mccba.mn, monccba@gmail.com

Сэтгэгдэл үлдээх